Та жижиг ч бай, том ч бай амины орон сууц барих гэж байгаа л бол зураг төсөл заавал хийлгүүлсэн байх шаардлагатай. Зураг төсөл хийлгэхгүйгээр зөвхөн төсөөлөл санаа төдийхнөөр, эсвэл аль нэг сэтгүүл, сайтаас авсан зургаар байшин барина гэвэл эцсийн үр дүнд нь сууц тань дулааны алдагдалтай, цан цохисон, агааржуулалт муутайгаас мөөгөнцөртсөн, ашиглалтын зардал өндөр халаалтын шийдэлтэй, бөглөрч хөлдсөн бохирын системтэй болж, урсгал засварт маш их мөнгө зарцуулахад хүрнэ. Сүүлийн жилүүдэд банк санхүүгийн байгууллагууд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны ногоон зээлийг урт хугацаатай хүү багатай нөхцөлөөр иргэдэд зээл олгож эхлээд байгаа. Эрхэм та амины орон сууцтай болохоор төлөвлөж байгаа бол юун түрүүнд эрчим хүчний хэмнэлттэй, дулаан алдагдалгүй амины орон сууцны зураг төсөл, барилгын эрчим хүчний гэрчилгээтэй болж банкуудын ногоон зээлд хамрагдах боломжтой.
Бид иргэдийн санхүү, цаг хугацааг хэмнэж эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны бэлэн загвар зураг төслүүдийг зах зээлийн үнээс хямдаар худалдаалж байна. Таны санхүүгийн хэрэгцээ, гэр бүлийн хэрэгцээнд тохирсон төлөвлөлттэй амины орон сууцны 100 гаруй загвар төслүүдээс өөрт тохирсон зургаа сонгон авах боломжийг олгож байна.
Манай архитeкторууд банкуудын ногоон зээлийн шаардлагын дагуу Монгол орны цаг уур, хөрсны онцлогт тохируулж , орчин үеийн хэв маяг бүхий B-ангилалаас дээш үнэлгээтэй, дулаан алдагдалгүй, барилгын эрчим хүчний гэрчилгээтэй ногоон зээлд хамрагдах боломжтой эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төслийн ажлыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 77175757 90092844