Бидний тухай

Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв НҮТББ нь иргэд, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагуудад зориулсан мэргэжлийн зөвлөн туслах үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зураг төсөл, барилгын эрчим хүчний гэрчилгээжүүлэлт, инженерийн хяналт, эрчим хүчний үр ашиг хэмнэлт, сургалт арга хэмжээ зэрэг ногоон амины орон сууцны нэг цонхны үйлчилгээг үзүүлж, ногоон технологийн 50 гаруй байгууллагатай хамтран ажилладаг мэргэжлийн байгууллага юм.


Бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлж, амины орон сууцны салбарт чанар, стандарт, инноваци, эрчим хүчний хэмнэлт, ногоон хөгжлийн зарчмыг төлөвшүүлэхэд чиглэн ажиллаж байна.

Манай төв нь Монгол улсад хүлэмжийн ялгарал, агаар хөрс, орчны бохирдол, хүний амьдралын чанарыг сайжруулах ажлын хүрээнд “UCS 1101C:2025 — Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төлөвлөлтөд тавих ерөнхий шаардлага” стандартын төслийг боловсруулж, 2025 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Энэхүү стандарт нь эрчим хүчний хэрэглээ, хүлэмжийн хийн ялгарал, агаар болон хөрсний бохирдлыг бууруулахын зэрэгцээ чанартай, байгальд ээлтэй, эдийн засгийн үр ашигтай амины орон сууцны хөгжлийг дэмжихэд чиглэгддэг.


Байгуулагдсан цагаасаа хойш нийслэл болон орон нутагт хэрэгжиж буй 30 гаруй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хотхон, төслүүдэд концепц төлөвлөлт, зураг төсөл, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, захиалагчийн хяналт зэрэг чиглэлээр ажиллаж байна.


Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь салбарын мэргэжлийн холбоод болон ногоон технологи нэвтрүүлэгч байгууллагуудтай хамтран эрчим хүчний хэмнэлттэй, ногоон амины орон сууцны чиглэлээр салбарын хүний нөөцийг чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Монголд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны чиглэлээр мэргэшсэн гүйцэтгэгч, бригад, компаниудыг бэлтгэх, ур чадварыг нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй чадавхжуулах сургалтад 2026 оны байдлаар 400 гаруй гүйцэтгэгч, бригад хамрагдаж, гэрчилгээ, батламж авсан.


Сургалтын хүрээнд:

  • 🏡 Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны төлөвлөлт, стандарт
  • 🌡️ Дулаан хамгаалалт, дулаан алдагдлыг бууруулах шийдэл
  • 🌱 Ногоон барилгын технологи, материал
  • ⚙️ Инженерийн систем, эрчим хүчний үр ашиг
  • ☀️ Сэргээгдэх эрчим хүчний шийдэл
  • 💳 Ногоон санхүүжилт, барилгын эрчим хүчний гэрчилгээ
  • 👷 Чанартай гүйцэтгэл, хяналт, ашиглалтын зөв дадал

зэрэг практик мэдлэг, ур чадварыг олгож байна.


Бид хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан, эрчим хүчний хэмнэлттэй ногоон амины орон сууцны хөгжлийг дэмжих мэргэшсэн хүний нөөцийг бий болгож, чанартай орон сууцны хүртээмж болон үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.


БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

🏡 Амины орон сууцны нэг цонхны үйлчилгээ — Иргэн, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгчдэд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл, шийдэл хүргэнэ.

📐 Эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөл — Жишиг болон захиалгат зураг төсөл, хотхон төлөвлөлт, барилгын эрчим хүчний гүйцэтгэлийн үнэлгээ, барилгын эрчим хүчний гэрчилгээ олгож банкуудын ногоон зээлд хамруулдаг.

👷 Захиалагчийн хяналт — Мэргэжлийн эксперт, зөвлөх инженерүүдийн хяналт, үнэлгээ, дүгнэлт.

🏗️ Мэргэжлийн гүйцэтгэл — Барилга угсралт, дулаан хамгаалалт, хаших бүтээц, засвар шинэчлэл, хэсэгчилсэн болон түлхүүр гардуулах гүйцэтгэгчидыг бэлтгэдэг.

🔍 Хаус оношилгоо — Ашиглалтад орсон болон баригдаж буй амины орон сууцны дулаан алдагдал, хийц, инженерийн асуудлыг оношлон мэргэжлийн зөвлөмж, дүгнэлт гаргана.

🌱 Ногоон технологи, санхүүжилтийн зөвлөгөө — Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, ногоон барилгын шийдэл болон ногоон санхүүжилтийн боломжийн талаар зөвлөнө.

🎓 Сургалт, арга хэмжээ — Иргэд, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллага, салбарын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, мэдээллийн арга хэмжээ зохион байгуулна.

💻 House Doctor — Амины орон сууцны мэргэжлийн мэдээлэл, зураг төсөл, зөвлөх болон гүйцэтгэлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн цахим платформ.


Эрхэм зорилго: Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи, ногоон барилгын шийдлийг нутагшуулж, эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчныг бий болгох.

Алсын хараа: Монголын амины орон сууцны хөгжлийг олон улсын ногоон барилгын жишигт хүргэх.

Үнэт зүйл: Мэргэшсэн чадавх • Чанар, стандарт • Инноваци • Хариуцлага • Хамтын ажиллагаа


🌿 НОГООН ИРЭЭДҮЙГ ӨВЛҮҮЛЬЕ

Бид амины орон сууцыг зөвхөн барилга бус, хүний амьдралын чанар, эрүүл орчин, эрчим хүчний хэмнэлт болон ирээдүйн үнэ цэнийг бий болгох хөрөнгө оруулалт гэж үздэг.





Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь иргэд, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагуудад зориулан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, эрчим хүчний хэмнэлттэй ногоон зураг төсөл, инженерийн хяналт, ногоон технологи, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх цогц шийдэл үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм. Бид амины орон сууцны салбарт чанар, стандарт, инноваци, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах орчин болон үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэн ажилладаг.

  • (+976) 77175757
  • info@aoc.mn
  • БГД 16-р хороо Өндөр гэгээн Занабазарын гудамж МАОСИХТөв байр
Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл