Манай төвөөс захиалгат болон бэлэн амины орон сууцны зураг төсөл авах боломжтой. Захиалгат зураг төсөл хийлгэх бол 7717-5757, 9999-2844, 9009-2844, 8090-2844 дугаарт холбогдон зөвлөгөө авах цагаа товлож, манай оффист ирж захиалга өгнө.
Бэлэн зураг төсөл авах бол манай цахим хуудсанд байршуулсан бэлэн загваруудаас сонгон Viber-ээр илгээх эсвэл утсаар шууд захиалах боломжтой.
Манай төвийн зураг төслүүд нь барилгын эрчим хүчний гэрчилгээ авах шаардлагад нийцсэн, дулаан алдагдлыг 20–80% хүртэл бууруулах эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөлт, хийц, инженерийн шийдлийг тусгаснаараа онцлог юм. Банкуудын ногоон зээлд хамрагдах боломжтой.
Ногоон зээл нь эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барих, худалдан авах, засвар шинэчлэл хийхэд зориулсан хүү багатай, урт хугацааны санхүүжилт юм.
Манай төв нь банкуудтай хамтран ажиллаж, ногоон зээлийн шаардлагад нийцсэн барилгын эрчим хүчний гэрчилгээтэй, эрчим хүчний үр ашигтай ногоон амины орон сууцны зураг төсөл, технологи, инженерийн шийдлийг боловсруулдаг. Мөн Монгол орны эрс тэс уур амьсгал, хөрсний нөхцөлд тохирсон дулаан хамгаалалт, хийцлэл, барилгын гүйцэтгэлийн шийдлийг цогцоор нь төлөвлөж, ногоон зээлд хамрагдахад мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлдэг.
Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв нь иргэд, төсөл хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллагуудад зориулсан амины орон сууцны нэг цонхны мэргэжлийн үйлчилгээг үзүүлж байна. Бид чанар, эрчим хүчний хэмнэлт, эдийн засгийн үр ашиг болон үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны үнэ цэнийг нэмэгдүүлэх шийдлийг цогцоор нь хүргэдэг.
🏡 Мэргэжлийн зөвлөгөө, нэг цонхны үйлчилгээ
Амины орон сууц барих, шинэчлэх, төсөл хэрэгжүүлэх иргэд болон байгууллагуудад төлөвлөлтөөс ашиглалтад орох хүртэл мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгнө.
👷 Захиалагчийн хяналт
Барилгын ажлын чанар, технологийн гүйцэтгэлд мэргэжлийн эксперт, зөвлөх инженерийн хяналт хийж, дүгнэлт гаргана.
🏗️ Эрчим хүчний хэмнэлттэй барилгын гүйцэтгэл
Барилга угсралт, дулаан хамгаалалт, хаших бүтээц, засвар шинэчлэл, хэсэгчилсэн болон түлхүүр гардуулах гүйцэтгэлийн үйлчилгээ үзүүлнэ.
📐 Зураг төсөл, эрчим хүчний гэрчилгээ
Жишиг бэлэн болон захиалгат амины орон сууцны зураг төсөл боловсруулж, барилгын эрчим хүчний хэмнэлтийн үнэлгээ, гэрчилгээний үйлчилгээ үзүүлнэ.
🔍 Хаус оношилгоо
Ашиглалтад орсон болон баригдаж буй амины орон сууцны хийц, дулаан алдагдал болон тулгамдсан асуудлыг оношилж, мэргэжлийн инженерийн дүгнэлт, зөвлөмж гаргана.
🎓 Сургалт, арга хэмжээ
Иргэд, төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч байгууллага болон салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулна.
💻 Цахим үйлчилгээ
Амины орон сууцны мэргэжлийн мэдээлэл, бэлэн зураг төслийн онлайн худалдаа, гүйцэтгэл болон салбарын зөвлөх, экспертүүдийн үйлчилгээг цахимаар хүргэн ажиллаж байна.
Бид байгуулагдсан цагаасаа хойш нийслэл болон орон нутагт хэрэгжиж буй 30 гаруй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны хотхон, төсөлд концепц төлөвлөлт, зураг төсөл, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, захиалагчийн хяналтын чиглэлээр ажилласан туршлагатай.
🌿 Чанар • Стандарт • Инноваци • Ногоон хөгжил
НОГООН ИРЭЭДҮЙГ ӨВЛҮҮЛЬЕ