Төрийн банк, Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран байгальд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлж буй бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэд, харилцагчдад таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүрээлэн буй орчинд ээлтэй худалдан авалтыг дэмжих зорилгоор “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдааг 2024 онд зохион байгуулсан.
Улаанбаатар хотод нэгдсэн үзэсгэлэнг 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 04 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд 7 хоног зохион байгуулах гэж байна. МҮЭСТОрдонд зохион байгуулна.
Та үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирснээр
Байгальд ээлтэй дэвшилтэт технологиудтай танилцан ногоон зээлийг газар дээр нь судлуулах боломжтой
Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж,
Эко бохирын систем, дулаалгын материал,
Эко тээврийн хэрэгсэл,
Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны гүйцэтгэгчид, төсөл хэрэгжүүлэгчид
Эрчим хүчний хэмнэлттэй халаалт, агааржуулалтын системүүд
Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан бараа
Ерөнхий зохион байгуулагч: Төрийн банк
Хамтран зохион байгуулагч:
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яам
Монголын Амины орон сууцны инновац хөгжлийн төв
Clean Resource Development CRD
Лавлах утас: 1800-1881